Scroll Top

.

Алсын зайн видео хурлыг хэрхэн зөв чанартай хийх вэ?

Сүүлийн үед видео хурлын хэрэгцээ шаардлага огцом өссөнтэй холбоотой бидэнд асуултууд маш их ирж байгаа учраас видео хурлыг хэрхэн зөв чанартай хийх мөн төхөөрөмжүүдээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл өгөх гэж байна.

Видео хурлыг хийхэд үндсэн гурван зүйлийг анхаарах хэрэгтэй:

1. Мэдээж интернет

Сүүлийн үед ихэнх байгууллагууд FULL HD Камер ашиглаж байгаа билээ. Тиймээс та ийм чанарын дүрс дамжуулж мөн хүлээн авахын тулд таны интернетийн хурд доод тал нь 3.0 Mbps байх шаардлагатай.

Мөн та маш хариуцлагатай хурал хийх гэж байгаа бол мэдээж WiFi биш интернет кабель ашигласан нь дээр. Хэрэв WiFi ашиглах гэж байгаа бол өндөр хурдны Router ашиглах нь зүйтэй.

2. Микрофон

Маш олон төрлийн микрофонууд байгаа тул та сонголтоо зөв хийх хэрэгтэй. Хялбар хэрэглээ, ухаалаг шийдлийг түрүүнд тавьж ширээний эсвэл таазны микрофон сонгож болох ч гэсэн танай байгууллагад аль хэдийн микрофоны систем байгаа бол та түүнийгээ онлайн хуралдаа ч гэсэн ашиглаж болох юм. Хамгийн гол нь микрофон нь оролцогч бүрийн яриаг тод нэг төвшинд татдаг байх нь чухал юм.

3. Камер

Камер сонгохдоо та тухайн камерынхаа Viewing Angle буюу харах өнцгийг өөрийн хурлын өрөөний хэмжээнд зөв тооцоолж авах хэрэгтэй. Гэхдээ заавал ганц камер ашиглах шаардлагагүй, хэрвээ та хүсвэл суудлын тоо болон ширээний зохион байгуулалтаасаа хамаарч хэдэн ч камер ашиглах боломжтой.

Өнөөдөр та бүхэндээ жишээ болгож танилцуулах үүднээс АНУ-ын Crestron брэндийн Smart Soundbar болон Crestron Mercuryг танилцуулах гэж байна.

Дунд зэргийн хэмжээтэй хурлын өрөөнд ашиглахад тохиромжтой Crestron Smart Soundbar нь Beamforming Technology буюу хүн бүрийн яриаг маш тод ижил төвшинд татдагаараа давуу талтай билээ.

Өөр дээрээ камертай загвар нь 150 градусын өргөн камертай төдийгүй ярьж байгаа хүн рүү автоматаар Zoom хийх, мөн хуралд оролцогчдыг тоолох зэрэг үйлдлүүдтэй ухаалаг камертай юм.

Өндөр чанарын HD дуугаралттай спикер, маш тод дууг татах микрофон болон хамгийн тод дүрс, бүх төрлийн Software дэмжин ажиллах Crestron Smart Soundbar нь танай хамт олны цаг завыг хэмнэсэн цогц шийдэл юм. Суурилуулахад хялбар тэжээлд залгаад USB-ээр холбоод ажиллуул.

Энэхүү Аудио болон Видео хурлын төхөөрөмж нь танд хэрэгтэй бүгдийг өөртөө багтаасан цогц шийдэл юм. 7 инчийн дэлгэц, өндөр чанартай спикер, 4 микрофон, SIP хурлын утас, Видео хурлын процессор, Air Media Wireless Presentation, HDMI уртасгагч, USB уртасгагч, хурлын цаг зохион байгуулалт, ойрын зайн мэдрэгч, хөдөлгөөн мэдрэгч, өрөөний камер зэрэг бүх зүйлийг өөртөө багтаасан Crestron Mercury нь танай байгууллагын алтан цагыг хэмнэх орчин үеийн хамгийн удаалаг шийдэл юм.

Ингээд эцэст нь танд зөвлөхөд боломжийн төсөв мөнгөөр шийдье гээд мууг биш хамгийн сайныг авъя гээд хэт үнэтэйг биш харин яг өөрийн нөхцөл байдалд тохирох хамгийн зөв шийдлийг мэргэжлийн байгууллагаар нь гаргуулаарай.