АНалог кабелийн телевизийг тоон системд шилжүүлэх
Монгол улсын хэмжээнд нийт 11 аймаг хотуудад кабелийн телевизийн студийг тоон технологид шилжүүлэх, CAS болон биллингийн серверийг нэгдсэн нэг сүлжээнд холбох ажлыг амжилттай гүйцэтгэлээ.
Аналогиос тоон системд шилжсэнээр хэрэглэгчдийн хувьд илүү олон суваг хүлээн авахаас гадна дүрс гацахгүй болсон таатай байдал үүсгэлээ. Удирдлагын нэгдсэн төвөөс төхөөрөмжийн тохиргоог хянах боломжийг бүрдүүллээ.
Уг төслийн хүрээнд КАТВ-н сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулсан.
DVB-T2 дамжуулалт:
Хиймэл дагуулаас болон бусад эх үүсвэрээс хүлээн авсан сувгийн сигналийг нэгдсэн системд нэгтгэж тоон телевизийн дамжуулалтын DVB-T2 стандартын дагуу модуляци хийж хэрэглэгчдэд хүргэж байна.
CAS болон биллингийн сервер:
CAS болон биллингийн систем ашигласнаар хэрэглэгчдийн хэрэглээ болон төлбөрийг автоматаар хянах болон харгалзах тайлан тооцоо гаргахад илүү хялбар болгож өгсөн юм.