Зайны сургалт болон хурлыг хэрхэн хийх вэ?
Хэрвээ та сургалтын байгууллага, сургуульд ажилладаг бол наашаа анхаарлаа хандуулна уу.
Корона вирусээс болж хорионд орсон сургууль, сургалтын төвүүдэд зайнаас сургалтаа хийж болох үнэгүй шийдлүүдийн талаар зөвлөгөө өгөхөөр шийдлээ.
Microsoft, Google гэх мэт аварга том корпорацууд нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, ашгийн бус байгууллагуудад зориулсан маш боломжийн хэмжээний шийдлүүдийг үнэгүй ашиглахыг зөвшөөрдөг.
1. Microsoft-н зайны сургалтын шийдэл
Энэхүү аварга компанийн нэрийг сонсоогүй хүн гэж 21-р зуунд байхгүй биз.
Бидний өдөр тутам хэрэглэдэг оффис-н програмуудыг үйлдвэрлэн гаргадаг компани билээ.
Microsoft боловсролын байгууллагад зориулан гаргасан лицензүүд байдаг бөгөөд A1 license нь үнэгүй байдаг та дараах холбоосоор ороод ямар програмууд ямар давуу талууд байдгийг харж болно.
ВЭБСАЙТ РУУ ЗОЧЛОХ
Энэ лицензийг ашиглахад илүү мэргэжлийн туслалцаа хэрэгтэй болно. Шаардлагатай гэж үзвэл нарийн зөвлөгөө өгөхөд бэлэн.
1. Microsoft-н зайны сургалтын шийдэл
Энэхүү аварга компанийн нэрийг сонсоогүй хүн гэж 21-р зуунд байхгүй биз.
Бидний өдөр тутам хэрэглэдэг оффис-н програмуудыг үйлдвэрлэн гаргадаг компани билээ.
Microsoft боловсролын байгууллагад зориулан гаргасан лицензүүд байдаг бөгөөд A1 license нь үнэгүй байдаг та дараах холбоосоор ороод ямар програмууд ямар давуу талууд байдгийг харж болно.
ВЭБСАЙТ РУУ ЗОЧЛОХ
Энэ лицензийг ашиглахад илүү мэргэжлийн туслалцаа хэрэгтэй болно. Шаардлагатай гэж үзвэл нарийн зөвлөгөө өгөхөд бэлэн.
Technology / Технологи
Монголын зах зээлд LED, LCD болон DLP гэсэн технологийн проекторууд ашиглагдаж байна.
LED проектор:
LED гэрлийн эх үүсвэр ашигладаг энэхүү технологийг гэрийн кино театр болон бизнес болон боловсролын салбарт түлхүү ашигладаг.
LCD проектор:
LCD технологи нь ногоон, улаан, цэнхэр гэсэн 3 өнгийн туузыг дамжин өнгөрөх гэрлийн тусламжтайгаар дүрсээ цацдаг ба илүү тод гаралттай, өнгөний ялгарал сайтай байдгаараа давуу талтай. Проектор нь видео дохиог хүлээн авдаг хэдэн мянган жижиг тольтой бөгөөд энэ нь дүрсийг дэлгэцэнд тусгахад хэр тунгалаг нягтрал сайтай зэргээс хамаарч дүрсийг сайн харуулна.
DLP проектор:
Улаан, ногоон, цэнхэр өнгө бүхий эргэлдэж буй дан ганц чип рүү гэрэл тусган дүрсээ цацдаг технологи юм. Технологийн хувьд дүрсний чанараараа хамгийн сайн проектор байдаг. DLP проекторын тусгал тод байдаг нь micromirror гэх төхөөрөмж хэрэглэдэгт оршдог байна.
Brightness / Гэрэлтэлт
Гэрэлтүүлгийн хэмжээг ANSI (American National Standards Institute) Lumens нэгжээр хэмжих бөгөөд гэрэлтэлтийн тоо ихсэх тусам гэрэлтэх чадвар сайн гэсэн үг юм. Оройн цагаар буюу гадна гэрлийн нөлөөг багасгах боломжтой орчинд проекторын гэрэлтэлтийн хэмжээ бага байхад болох ба Хэрэв та өдрийн гэрэлтэй орчинд проектороо ашиглах бол гэрэлтүүлэлт өндөртэй проектор шаадрдлагатай аль Эсвэл гэрэлтэлт багатай боловч Daylite View Lite функцтэй (Өдрийн гэрэлд тод харагдах) проекторыг сонгох хэрэгтэй.
Тэгэхээр та хаана ямар зориулалтаар проектороо ашиглах вэ гэдгээ нэн түрүүнд тодорхойлох нь шаардлагагүй өндөр үзүүлэлтэд зарцуулах зардлаа хэмнэх боломжтой юм.
Resolution / Дэлгэцийн нягтаршил
Нягтаршил нь проектороос цацсан дүрсэнд агуулагдаж буй цэгийн нийлэмж юм. Агуулагдаж буй цэгийн тоо ихсэх тусам проектороос цацах дүрсний хэмжээ өргөн болдог. Та ямар эх үүсвэрээс (pc компьютер, зөөврийн компьютер, видео төхөөрөмж, тоглоомын консоль г.м.) дүрсээ дамжуулахаас хамаарч проекторын нягтаршилыг тодорхойлон сонголтоо хийх хэрэгтэй. Энэ нь Таны зөөврийн проектор XGA нарийвчлалаар цацдаг бол UXGA нарийвчлалтай дүрс цацах боломжгүй юм.
Та мөн Проекторын хэрэглээ шаардлагаа тодорхой хэрэгтэй бөгөөд ямар төрлийн эх үүсвэрээс дүрс дамжуулах гэдгээ нягталсны дараа проекторын нягтаршилаа сонгоорой
Contrast / Өнгөний ялгарал
Өнгөний ялгарал нь Проекторын тусгаж чадах хамгийн цагаан болон хар цэгүүдийн харьцаа юм. Энэ нь хар өнгө хэр их харагдах, цагаан өнгө хэр тод харагдахыг зааж байгаа юм. Харьцаа хэр өндөр байгаагаас хамаарч дүрсний бараан хэсгийн өнгөнүүд тодорч харагдах ба тод сайн дүрсийг таньд харуулах болно.
Lamp & filter hour / Проекторын насжилт
Проекторын ламп болон филтер тодорхой хугацааны насжилттай байдаг. Мэдээж худалдаалж буй дэлгүүрүүд ламп филтер нэмэлтээр авчиран солих үйл ажиллагааг хийдэг. Тэгэхээр та байнга буюу өдөр тутам проектор ашигладаг бол ламп болон филтерийн насжилтийн цагийг хамгийн уртыг сонгох хэрэгтэй энэ таны урсгал зардлыг хэмнэх болно.
SCREEN / Проекторын дэлгэц
Проекторын зориулалтын дэлгэц нь гэрлийг маш сайн ойлгодог учир энгийн ханан дээр тусгаснаас илүү тод дүрс гардаг. Хэмжээний хувьд таны хэмжээтэй байдаг бөгөөд сонголт арвин учир та хэмжээний сонголтоо хийхэд л хангалттай.