Scroll Top

Боловсрол

Нэгдсэн
Хоорондоо хоршин ажиллах чадвар

Ухаалаг
Бидний хэрэгцээг бүрэн хангасан ухаалаг систем бүтээгдэхүүн

Cutting-edge технологи
Хамгийн сүүлийн үеийн технологи

Уян хатан
Таны хэрэгцээнд тохируулна

Бид боловсролын салбарын бүхий л шатанд ашиглагдах нэгдсэн, ухаалаг, сүүлийн үеийн технологийг ашигласан бүтээгдэхүүн, систем шийдлийг хэрэглэгч нарт санал болгож байна.

Хичээлийн анги танхимд:

  • Хичээлийг илүү хөгжилтэй, илүү хялбар болгоход проектор танд туслах болно.
  • Проекторууд нь илүү тод, илүү удаан хугацаанд ажиллах боломжтой.
  • Daylight view функц нь гэрэлтэй орчинд ч проектор ашиглах боломжийг олгоно.

Олон анги танхимуудын проекторын ламп, фильтерийг ашиглалтын хугацаа дуусаад байнга болих нь их зардал болдог. Тэгвэл проектор нь 20,000 хүртэл цаг ажилладаг болсноор хэрэглэгч нарын нийт урсгал зардлыг хэмнээд зогсохгүй, засвар үйлчилгээ хийх хугацааг хэд дахин багасаж байгаа юм.

Ухаалаг интерактив, мэдрэгчтэй дэлгэц нь хичээлийг улам илүү сонирхолтой, үр дүнтэй ойлгомжтой болгоно. Энэхүү дэлгэцтэй байснаар танд заавал цагаан самбарын шаардлагагүй бөгөөд олон талт байдлаар ашиглаж хичээлийг улам үр дүнтэй болгоно.

Зайн сургалт:

Орчин цагт зайнаас сургалтыг зохион байгуулах, тэр дундаа манай улс шиг том газар нутагтай улс орны хувьд сургалтыг зайнаас цахим байдлаар явуулах нь цаг хугацаа, зардлыг хэмнэх зэрэг үр нөлөө ихтэй юм.

Хэрэв танай байгууллага цаг алдахгүй, зардал гаргахгүйгээр сургалт судалгаагаа бусадтай хуваалцах, сургалт зохион байгуулах, бусдад судалгааны ажлын аливаа мэдээлэл зэрэгээ бусадтай дэргэдээ байгаа мэт хуваалцахыг хүсвэл манай системд танд туслана. 1080p буюу Full HD-ээр таны дүрсийг дамжуулах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх хамгаалалттай, сургууль, байгууллагын дотоод болон гадаад сүлжээг ашиглан холбогдох зэрэг нь таны ажлыг зайнаас бүрэн хөнгөвчлөх боломжтой юм.

Лекц, хурлын танхим танхимд:

Томоохон лекц, хурлын танхимыг илүү нэгдсэн, ухаалаг байдлаар ашиглаж сургалт, хурлыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй юм.

Илүү ухаалаг, нэгдсэн систем

Илүү цэвэр дуу хоолой

Илүү уян хатан

Лекц, хичээлийг бичиж дамжуулах:

Томоохон лекц, хурлын танхимыг илүү нэгдсэн, ухаалаг байдлаар ашиглаж сургалт, хурлыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй юм.

Сургууль байгууллагын хэмжээнд:

Проектор, дэлгэц зэргийн ажиллах хугацаа, асуудал үүссэн зэргийг бүгдийг нэг дороос Multi-monitoring Control Software танд туслана. Ингэснээр учирч болох техникийн хүндрэлээс өөрийгөө болон бусдыг сэргийлнэ.

Холбогдолтой бүтээгдэхүүний шийдэл