Мэргэжлийн дэлгэц
Мэргэжлийн дэлгэц нь 4K UHD LCD бүхий өндөр нягтралтай 4K хэмжээний дүрс гаргах боломжтой тул худалдаа үйлчилгээний газар болон олон нийтийн сурталчилгааны самбар болгон ашиглахад тохиромжтой
Мэргэжлийн дэлгэц нь тоон системийн хамгийн зөв өнгөний хувилбарт зориулж “12 төрлийн өнгөний менежментийн функц“, “HDR” технологи нь орчны нийцтэй байдлыг тохируулж, бүдгээс тод хүртэл өргөн сонголт бүхий гэрлийн туяаны нарийвчлалтай. Шинэ Intel® SDM стандартын технологиор тоноглогдсон хяналтын бүх самбартай хослуулан энгийн боловч өргөн хүрээнд ажиллах боломжтой.
TH-49SQ1 | 49-inch | 500 cd/m² | 1100:1 | IPS / Edge LED | 3840 x 2160 | Техникийн үзүүлэлт татах
TH-55SQ1 | 55-inch | 500 cd/m² | 1100:1 | IPS / Edge LED | 3840 x 2160 | Техникийн үзүүлэлт татах
TH-65SQ1 | 65-inch | 500 cd/m² | 1100:1 | IPS / Edge LED | 3840 x 2160 | Техникийн үзүүлэлт татах
TH-75SQ1 | 75-inch | 500 cd/m² | 1200:1 | IPS / Edge LED | 3840 x 2160 | Техникийн үзүүлэлт татах
TH-86SQ1 | 86-inch | 500 cd/m² | 1200:1 | IPS / Edge LED | 3840 x 2160 | Техникийн үзүүлэлт татах
TH-98SQ1 | 98-inch | 500 cd/m² | 1300:1 | IPS / Direct LED | 3840 x 2160 | Техникийн үзүүлэлт татах
Panasonic 4К нарийвчлалын чанар үнэхээр гайхамшигтай
Ойролцоогоор 8,290,000 пиксел буюу Full-HD дэлгэцийн пикселээс дөрөв дахин их пиксел бүхий зургууд нь маш нарийвчлалтай байдаг. Энэхүү динамик дэлгэц нь бодит зургийн нарийн ширхэгийг уншиж, харуулж чаддаг. 4K дэлгэц нь зургийг ойр ойрхон хардаг уулзалтын өрөөнд тохиромжтой сонголт бөгөөдСурталчилгааны зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой бодит мэт орчныг үүсгэдэг. Энэ нь нилээд анхааралыг татах юм.
Дэлгэцэнд өгөх дүрсийг хялбар тохируулна
Уламжлалт дэлгэцийн панелийг стандарт, динамик гэх мэт дэлгэцийн горимоор урьдчилан тохируулдаг. Мэргэжлийн дэлгэц нь өргөн цар хүрээтэй дэлгэцийн цэстэй, дүрсний чанар болон үзэх орчинд хамгийн тохиромжтой горимыг сонгох боломжийг танд олгоно. Та тухайн видео дүрс болон дэлгэцийн байршилд хамгийн тохиромжтой горимыг сонгож болно.
HDR ба BT.2020 эмуляцийг дэмждэг
Мэргэжлийн дэлгэц нь HDR (High Dynamic Range) (PQ ба HLG) -ийг дэмждэг.
Дүрсийг боловсруулахдаа хамгийн гүн хар өнгөнөөс гялалзсан тод гэрлийг хүртэл гайхалтайгаар харуулдаг. Нэмж дурдахад тэд BT.2020-ийн эмуляцийн горимтой байдаг.
Энэ нь ITU-R BT.2020 стандартын өргөн хүрээний өнгийг таних эмуляцийн дэлгэцийг идэвхжүүлдэг.
Тасралтгүй 24/7 ажиллагаа
24/7 байнгын ажиллагааны горимд ажиллах чадвартай. Энэ нь галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудал, худалдааны төв гэх мэт олон хүн цуглардаг олон нийтийн газруудад ашиглах, хяналтын өрөөнд суурилуулах боломжийг олгодог. Түүнчлэн олон талт хэрэглээнд зориулагдсан янз бүрийн оролт / гаралтын терминалаар тоноглогдсон. Цаашилбал, 65, 55, 49 инчийн загваруудыг 45 градус хүртэл хазайлган суурилуулж болно.
Загварлаг, нарийн загвар зургыг онцгой харагдуулна
Хүрээний хэмжээ ердөө л 16 мм, нимгэн хүрээ болон босоо байрлал нь 4К дүрсийг илүү чанартай гаргана.
Дараагийн үеийн Intel® SDM стандартыг дэмждэг
4K дүрсний дохиог дэмждэг шинэ Intel® SDM технологийн стандартаар тоноглогдсон. нэмэлтээр төхөөрөмж холбох нэмэлт үүрүүдтэй, эдгээр үүрүүдийг ашиглан хялбар байдлаар комьютер болон өөр төхөөрөмж залгаж болох юм.
Босоо байрлалд зургыг томруулж болно
Контентыг нэг дэлгэцэн дээр хувааж харуулах, дэлгэцийг мөн хэвтээ байрлалд томруулж болно. Төрөл бүрийн зургаас контент үүсгэх явцад процессор гэх мэт тусгай төхөөрөмж ашиглах шаардлагагүй. TH-65SQ1 моделийн 3 дэлгэцийг босоо байрлалаар байршуулснаар 112 инчийн дэлгэц бий болгож болно. Энэ нь дэлгүүрт бүтээгдэхүүний танилцуулгад ашиглахад илүү тохиромжтой.
Процессор ашиглахгүйгээр олон оролтын дэлгэцийн чадвар
4K олон дэлгэцээс гадна PinP, PbyP зэрэг 2 дэлгэц гарах боломжтой. Энэ нь видео хурал, зарлалын дэлгэц, хяналтын дэлгэц гэх мэт төрөл бүрийн програмын дэлгэрэнгүй мэдээллийг шалгахад тохиромжтой.
Олон дэлгэцийн бүтцийг том дэлгэцэнд (дээд тал нь 10 х 10 дэлгэц хүртэл) дэмждэг
Cloning функц
Олон дэлгэц суурилуулахдаа Cloning функц нь USB санах ой (эсвэл LAN сүлжээ) ашиглан эх дэлгэцийн тохиргоог бусад дэлгэцэд хуулж авах боломжийг олгодог бөгөөд ингэснээр тохируулах хугацааг ихээхэн богиносгодог.
Компьютерийн програм хангамж нь бүр хялбар бөгөөд контент тоглуулах, удирдах боломжийг олгодог
USB Media Player функцтэй бөгөөд контентийг хялбархан тоглуулах боломжийг олгодог. Контентийн менежментийн програм хангамж нь компьютер дээр контентыг тоглуулах хуваарь гаргахад зориулагдсан програм хангамж юм. Энэ нь poser ON / OFF тохируулах боломжийг олгодог.
Цагын хуваарын дагуу контентыг автоматаар тоглуулах
PC хувилбар 3.2-д зориулсан контент менежментийн програм (үнэгүй) нь хөдөлгөөнгүй зураг болон видео зургийн хослолыг хялбар үүсгэх боломжийг олгодог. Та медиа тоглуулах, дуусгах хуваарийг урьдчилан тогтоосон огноо, цагт тохируулж болно.
USB санах ойн сүлжээний тохиргоо
USB санах ойн төхөөрөмж ашиглан сүлжээний тохиргоог олон дэлгэц дээр хийх боломжтой. Нэгж тус бүрийн IP хаягуудыг автоматаар тохируулдаг.
Ажиллагаа алдагдахаас хамгаална
Хэрвээ үндсэн бичлэг болон дууны дохио тасалдвал систем яаралтай боломжит дохиоруу шилжинэ. Үндсэн дохио засаглвал анхны дүрс автоматаар гарна. Энэ нь хяналтын өрөөнд илүү тохиромжтой.