Проекторын хэрэглээ
Хэрэглэгч бидний хувьд проектор нь оффисийн хэрэглээнд л байдаг зүйл шиг санагдсаар ирсэн. Харин техник технологи хөгжихийн хэрээр проектор нь технологийн хувьд илүү дэвшилтэт болон хөгжин хэрэглээний хувьд худалдааны төв, кино театр, музей, банк санхүү, сургууль цэцэрлэг, гэрийн кино театр гэх мэт бүхий л салбарыг хамрах болжээ. Тиймээс бид Проекторын хэрэглээ талаас нь мөн хэрхэн яаж сонгох талаар зөвлөгөө бэлдлээ.
Проекторыг хэрэгцээндээ нийцүүлэн сонгохын тулд юуг анхаарах вэ?
Type / Төрөл
Проекторыг хэрэгцээ шаардлагаас хамааран Зөөврийн проектор, Ойрын зайн проектор, Утасгүй холболт бүхий проектор, Өндөр хүчин чадал бүхий проектор гэж ангилдаг.
Зөөврийн проектор буюу оффисын проектор гэж нэрлэгддэг ба хэмжээний хувьд хөнгөн авсаархан байдаг тул оффист суурин байдлаар ашиглахаас гадна зөөврөөр түнш байгууллагууд дээрээ танилцуулга, сургалт хийхэд нэн тохиромжтой бөгөөд компаний менежерүүд, багш нарт илүү ашиглахад давуу талтай юм.
- Оффис – илтгэл, танилцуулга, өдөр тутмын хурал г.м.
- Сургууль – сургалт, семинар г.м.
- Эмнэлэг – хурал, сургалт, эмч, эмчлүүлэгчийн хооронд мэдээлэл солилцох г.м.
- Гэр – Гэрийн кино театр, Аялал зугаалга амралт болон лагер дээр кино театр болгон ашиглах г.м.
[/gem_list][gem_list type=”check-style-2″ color=”3″]Ойрын зайн проектор / Short throw projector
Ойрын зайн проектор нь дэлгэцтэй ойр зайнд байрлан дүрсээ дамжуулах бөгөөд энэ нь дэлгэцний урд зогсох хүний сүүдэр дэлгэц дээр тусахгүй давуу талыг олгодог. Мэдээж хэмжээний хувьд хөнгөн авсаархан тул суурин бус зөөврийн байдлаар ашиглах боломжтой.
- Оффис – илтгэл, танилцуулга, өдөр тутмын хурал г.м.
- Сургууль – сургалт, семинар г.м.
- Эмнэлэг – хурал, сургалт, эмч, эмчлүүлэгчийн хооронд мэдээлэл солилцох г.м.
- Гэр – Гэрийн кино театр, Аялал зугаалга амралт болон лагер дээр кино театр болгон ашиглах г.м.
[/gem_list][gem_list type=”check-style-2″ color=”3″]Утасгүй холболт бүхий проектор / Wireless projector
Утасгүй холболт бүхий проектор нь дүрс гаргах эх үүсвэртэйгээ утасгүй холболт буюу Wireless-аар холбогдон дүрсээ дамжуулах давууталтай. Мөн зөөврийн болон ойрын зайн проекторуудын зарим загваруудын проекторууд Нэмэлт dongle ашиглан утасгүй холболт буюу Wireless-аар холбогдон дүрс дамжуулах энэ функцтэй байдаг.
- Оффис – илтгэл, танилцуулга, өдөр тутмын хурал г.м.
- Сургууль – сургалт, семинар г.м.
- Эмнэлэг – хурал, сургалт, эмч, эмчлүүлэгчийн хооронд мэдээлэл солилцох г.м.
- Гэр – Гэрийн кино театр, Аялал зугаалга амралт болон лагер дээр кино театр болгон ашиглах г.м.
[/gem_list][gem_list type=”check-style-2″ color=”3″]Өндөр хүчин чадал бүхий проектор / Installation projector
Өндөр хүчин чадал бүхий проектор нь инженерийн суурилуулалт шаардлагатай эсвэл том хэмжээний төсөл, шоу тоглолт зэрэгт түлхүү ашиглагддаг бөгөөд гэрэлтэлт, нягтаршил, өнгөний ялгарал гэх зэрэг үзүүлэлтүүд нь өндөр байдгаас мэргэжлийн дүрсний чанарыг таньд мэдрүүлэх болно.
- Музей
- Кино театр
- Томоохон хэмжээний шоу тоглолт, төсөл
[/gem_list]
Technology / Технологи
Монголын зах зээлд LED, LCD болон DLP гэсэн технологийн проекторууд ашиглагдаж байна.
LED проектор:
LED гэрлийн эх үүсвэр ашигладаг энэхүү технологийг гэрийн кино театр болон бизнес болон боловсролын салбарт түлхүү ашигладаг.
LCD проектор:
LCD технологи нь ногоон, улаан, цэнхэр гэсэн 3 өнгийн туузыг дамжин өнгөрөх гэрлийн тусламжтайгаар дүрсээ цацдаг ба илүү тод гаралттай, өнгөний ялгарал сайтай байдгаараа давуу талтай. Проектор нь видео дохиог хүлээн авдаг хэдэн мянган жижиг тольтой бөгөөд энэ нь дүрсийг дэлгэцэнд тусгахад хэр тунгалаг нягтрал сайтай зэргээс хамаарч дүрсийг сайн харуулна.
DLP проектор:
Улаан, ногоон, цэнхэр өнгө бүхий эргэлдэж буй дан ганц чип рүү гэрэл тусган дүрсээ цацдаг технологи юм. Технологийн хувьд дүрсний чанараараа хамгийн сайн проектор байдаг. DLP проекторын тусгал тод байдаг нь micromirror гэх төхөөрөмж хэрэглэдэгт оршдог байна.
Brightness / Гэрэлтэлт
Гэрэлтүүлгийн хэмжээг ANSI (American National Standards Institute) Lumens нэгжээр хэмжих бөгөөд гэрэлтэлтийн тоо ихсэх тусам гэрэлтэх чадвар сайн гэсэн үг юм. Оройн цагаар буюу гадна гэрлийн нөлөөг багасгах боломжтой орчинд проекторын гэрэлтэлтийн хэмжээ бага байхад болох ба Хэрэв та өдрийн гэрэлтэй орчинд проектороо ашиглах бол гэрэлтүүлэлт өндөртэй проектор шаадрдлагатай аль Эсвэл гэрэлтэлт багатай боловч Daylite View Lite функцтэй (Өдрийн гэрэлд тод харагдах) проекторыг сонгох хэрэгтэй.
Тэгэхээр та хаана ямар зориулалтаар проектороо ашиглах вэ гэдгээ нэн түрүүнд тодорхойлох нь шаардлагагүй өндөр үзүүлэлтэд зарцуулах зардлаа хэмнэх боломжтой юм.
Resolution / Дэлгэцийн нягтаршил
Нягтаршил нь проектороос цацсан дүрсэнд агуулагдаж буй цэгийн нийлэмж юм. Агуулагдаж буй цэгийн тоо ихсэх тусам проектороос цацах дүрсний хэмжээ өргөн болдог. Та ямар эх үүсвэрээс (pc компьютер, зөөврийн компьютер, видео төхөөрөмж, тоглоомын консоль г.м.) дүрсээ дамжуулахаас хамаарч проекторын нягтаршилыг тодорхойлон сонголтоо хийх хэрэгтэй. Энэ нь Таны зөөврийн проектор XGA нарийвчлалаар цацдаг бол UXGA нарийвчлалтай дүрс цацах боломжгүй юм.
Та мөн Проекторын хэрэглээ шаардлагаа тодорхой хэрэгтэй бөгөөд ямар төрлийн эх үүсвэрээс дүрс дамжуулах гэдгээ нягталсны дараа проекторын нягтаршилаа сонгоорой
Contrast / Өнгөний ялгарал
Өнгөний ялгарал нь Проекторын тусгаж чадах хамгийн цагаан болон хар цэгүүдийн харьцаа юм. Энэ нь хар өнгө хэр их харагдах, цагаан өнгө хэр тод харагдахыг зааж байгаа юм. Харьцаа хэр өндөр байгаагаас хамаарч дүрсний бараан хэсгийн өнгөнүүд тодорч харагдах ба тод сайн дүрсийг таньд харуулах болно.
Lamp & filter hour / Проекторын насжилт
Проекторын ламп болон филтер тодорхой хугацааны насжилттай байдаг. Мэдээж худалдаалж буй дэлгүүрүүд ламп филтер нэмэлтээр авчиран солих үйл ажиллагааг хийдэг. Тэгэхээр та байнга буюу өдөр тутам проектор ашигладаг бол ламп болон филтерийн насжилтийн цагийг хамгийн уртыг сонгох хэрэгтэй энэ таны урсгал зардлыг хэмнэх болно.
SCREEN / Проекторын дэлгэц
Проекторын зориулалтын дэлгэц нь гэрлийг маш сайн ойлгодог учир энгийн ханан дээр тусгаснаас илүү тод дүрс гардаг. Хэмжээний хувьд таны хэмжээтэй байдаг бөгөөд сонголт арвин учир та хэмжээний сонголтоо хийхэд л хангалттай.