Scroll Top

.

DIGITAL ОРЧУУЛГЫН БОЛОН ДОТУУР ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ

Digi-Wave ™ систем нь дижитал спектр (DSS) бөгөөд нэгэн зэрэг хоёр талд харилцаж болох утасгүй сонсох систем юм. Энэ нь давтамжаа автоматаар солих алгоритмыг ашигласнаар хөндлөнгөөс давтамж орж ирэхээс зайлсхийх бөгөөд харилцааны маш найдвартай байдлыг хангаж байдаг. Digi-Wave холбооны систем нь хэрэглэгчдэд олон талт хувилбараар утасгүй харилцан сонсох, ярих боломжийг олгодог.

Digi-Wave систем нь нэг болон нэгээс илүү дамжуулагч (DLT 400) болон дамжуулагч ба хүлээн авагчаас (DLR 400 RCH эсвэл DLR 400 ALK) бүрдэнэ. Нэг эсвэл хэд хэдэн DLT ба DLR-ийг аль салбарт ашиглахаас хамааран ажиллагааг хөнгөвчлөхөд ашиглаж болно. Системийг дараах төрлүүдэд ашиглаж болно:

  • Хөтөчтэй аялал – нэг буюу хэд хэдэн аяллын хөтөчтэй (2 талын), үзэгч жуулчдын оролцоотой (2 талын), эсвэл үзэгч, жуулчдын оролцоогүй (1 талын) хөтөчтэй.
  • Орчуулга – 1 болон түүнээс дээш хэлний орчуулга дамжуулах (1 талын)
  • Интерком (дотуур холбоо) – 6 хүртэлх хүн нэгэн зэрэг ярих боломжтой
  • Сонсголын тусламж – Дууг илүү тод чанга сонсох функцийг агуулсан болно

2 ТАЛТ ХОЛБОО /ЯРИХ БОЛОН СОНСОХ/

Багийн ахлагч орчуулгын хүлээн авагч төхөөрөмжийг ашиглан бусад багийн гишүүдтэй ярина.

Бүх гишүүд ахлагчийг сонсоно, тус бүр DLT 400 ашиглана

Нэгэн зэрэг 6 хүртэлх суваг ашиглан нэг группд 1000 хүртэлх DLT 400 ашиглах боломжтой

Бүх хүн ярих болон сонсох боломжтой ба хүсвэл сонсож эсвэл ярих/сонсох горим дээр ажиллах боломжтой

1 ТАЛТ ЭНГИЙН АМАН ОРЧУУЛГА

Илтгэгч микрофон руу эсвэл DLT 400 руу ярина.

Орчуулагч илтгэгчийн яриаг үндсэн сувгаар дамжуулан сонсоно

Орчуулагч DLT 400 ашиглан өөр сувгаар илтгэгчийн яриаг орчуулан оролцогчдын чихэвчинд дамжуулна

Оролцогчид Digi-Wave DLR 400 хүлээн авагч ашиглан сонсох ба орчуулга болон эх хэлнээс сонгон сонсох боломжтой

Бүтээгдэхүүний жагсаалт

DLT 400 дамжуулагч

DLR 400 RCH хүлээн авагч (цэнэглэдэг)

DLR 400 ALK хүлээн авагч (баттерей хамт)

EAR 022 Чихэвч

Чихний гадна өлгөж зүүнэ. Дууны чанар өндөр. 32 Ω, моно. Маш бага сонсголын алдагдлын зэрэгтэй.