Шууд дамжуулалт болон продакшн хиймээр байна уу?
Юуны өмнө шууд дамжуулалт гэдэг ойлголтын тухай товчхон дурдахад онлайнаар дамжуулж буй медиаг бодит цаг хугацаанд нэгэн зэрэг бичих болон дамжуулахыг л хэлнэ.
2020 оноос дэлхий даяар COVID-19 вирусийн цар тахал дэгдсэнээс хойш шууд дамжуулалтын үүрэг бүх талаар асар хурдацтайгаар нэмэгдээд байна. Учир нь дэлхий нийтийн хөл хорионоос өмнө шууд дамжуулалт нь телевиз, өргөн нэвтрүүлэг, сэтгүүл зүй зэрэг маш цөөн салбарт ашиглагдаж байсан нь дамжиггүй биз.
Харин хөл хорионоос шалтгаалж хүн төрөлхтөн нүүр тулан уулзалдах нь өдрийн од мэт болж, бүхий л харилцаа холбоо онлайн платформуудад суурилан, хоорондын харилцаа холбоо, яриа, бичлэг зэргээ facebook, youtube зэрэг платформуудаар дамжуулан олон нийтэд хүргэх нь маш түгээмэл болж байна. Хөл хорио дууссан ч гэсэн шууд дамжуулалт цаашид трэнд байх нь гарцаагүй …
Нийтийн хэрэглээнээс ажиглахад шууд дамжуулалтыг хэд хэдэн янзаар хийгээд байх шиг байгаа юм. Мэдээж телевизийн станцуудаас дамжуулалт хийх, суурин болон зөөврийн байдлаар дамжуулалт хийх зэрэг багтана.
Энэ удаад дүрсээр (video streaming) суурин болон зөөврийн байдлаар хэрхэн шууд дамжуулалт хийх тухай танилцуулъя. Аливаа шууд дамжуулалтыг хийхийн тулд яг юуг дамжуулах гэж байгаа, ямар нөхцөлд дамжуулах, ямар платформууд руу дамжуулах зэрэг олон асуултуудыг асуух нь чухал.
Дээр дурдсанчлан хөл хорионоос хамаарч бизнесүүд хязгаарлагдмал нөхцөл байдалд байгаа учир өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, онлайнаар дамжуулах үзэгдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул эхлээд суурин байдлаар дамжуулах шийдлийн тухай танилцуулъя.

Суурин байдлаар дамжуулалт болон продакшн хийх
Blackmagic Atem mini series…
Энэ нь жижиг төрлийн продакшнуудын хэрэгцээнд зориулсан зардал багатай, олон камерыг холбох, шууд дамжуулалт хийх болон өргөн нэвтрүүлгийн мэргэжлийн зарим функцийг агуулсан төхөөрөмж буюу свичер юм.
4 өндөр чанарын видео камерын оролттой бөгөөд компьютероо холбоод пресентэйшн танилцуулга гаргах боломжтой. Бүх Atem mini загварууд USB-ээр вэбкамер холбох боломжтой ба Atem mini Pro загвар нь шууд дамжуулалтаа USB диск дээр хадгалах боломжтой.
Видео продакшны үүргээс гадна шууд дамжуулалтын үүрэгтэй. Энэ нь онлайн платформууд болох Youtube, Facebook, Zoom гэх зэрэг бусад онлайн платформ руу шууд дамжуулах бүрэн боломжтой.
Atem Mini Extreme
Улаанбаатарын цагаар 2021 оны 2 сар 18-ны шөнийн 2 цагт шинээр танилцуулагдсан энэ загвар нь илүү олон боломжийг танд олгож байна.
Энэ нь Atem Mini Pro загварын үндсэн бүх боломжуудыг өөртөө шингээснээс гадна 8 хүртэлх HDMI оролтууд, 2 тусдаа HDMI гаралтууд, 2 USB порт, болон чихэвчний оролттой. Түүнчлэн 4 Chroma keyers, 6 picture in picture DVEs, 2 media players болон 16 хүртэл multiview. Жинхэнэ мэргэжлийн түвшний свичер.
Энэхүү загвар нь өөр дээрээ 4 хүртэл тооны chroma keyers-тэй нь виртуал орчин бүрдүүлэх бүрэн боломжтой юм. 4 тус тусдаа chroma keyers нь камер тус бүр буюу 4 камер дээрээ Chroma keyers үүсгэн виртуал орчин бүрдүүлнэ. Виртуал орчин үүсгэхэд танд заавал тусдаа нэмэлт төхөөрөмж шаардлагагүй боллоо.
Та зүгээр л нэг өөрийн дүрсийг шууд гаргамаар байна уу? Эсхүл бага зардлаар илүү мэргэжлийн түвшинд дамжуулмаар байна уу? Тэгвэл Atem mini загварууд л таны зорилгыг биелүүлж чадна.
Хаана, Ямар зорилгоор хэрэглэж болох вэ?
Бизнесийн үйл ажиллагаанд танилцуулга хийх – Skype, Zoom, Microsoft Teams
Бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайнаар танилцуулах
Боловсрол, сургалтын зорилгоор
Үйл ажиллагааны шууд дамжуулалт, жишээлбэл e-sport
- Жижиг төрлийн студи, продакшн
- Сүм цуглааны мөргөлийн үйл ажиллагаа
- Видео подкаст
- Онлайн ярилцлага зэрэг олон талт байдлаар ашиглах боломжтой.
[/gem_list]
Зөөврийн дамжуулалт
Teradek VidiU Go нь дараагийн түвшний шууд дамжуулалтын төхөөрөмж бөгөөд өргөн нэвтрүүлгийн дүрсийн чанар болох 1080p60 дүрс болон нөөцийн зорилгоор bonded network буюу олон төрлийн сүлжээг ашиглах, HEVC compression-оор дамжуулах боломжийг олгоно.
Энэхүү загварыг зөөврийн шууд дамжуулалтын зорилгоор хэрэглэх бөгөөд Монголд шууд дамжуулалтын зориулалтаар нь өргөн нэвтрүүлэг, сэтгүүл зүйн салбарт маш өргөнөөр хэрэглэж байна.
VidiU Go нь H.264 болон HEVC шахалтын форматтай (compression). HEVC шахалтын формат нь H.264 шиг дүрсийн чанар сайтай байх ба H.264-тэй харьцуулахад тал зурвасыг өргөн шаарддаг нь интернет болон WiFi холболт эсхүл үүрэн телефоны датагаа хэмнэх зорилготой хэрэглэгч нарт төгс зохицсон юм.
Хэрэглэгч мэргэжлийн болон мэргэжлийн бусаас хамаараад HDMI болон SDI оролтыг хэрэглэж болно. Энэ нь энгийн болон мэргэжлийн камерт аль алинд нь зориулагдсан.
Сүлжээний холболтын хувьд Ethernet, WiFi болон 3G/4G/LTE 2 хүртэл модем холбогдох боломжтой төдийгүй, ухаалаг утасны hotspot-ыг хүртэл ашиглах боломжтой.
Мэдээжийн facebook, youtube зэрэг онлайн платформ руу шууд дамжуулалт хийх бүрэн боломжтой.
Teradek VidiU X загвар
Teradek VidiU цувралын хамгийн сүүлд гарсан шинэ загвар бөгөөд илүү хямдыг эрэлхийлэгч нарт зориулсан. VidiU Go загвараасаа 2 дахин хямд энэхүү загвар нь илүү жижиг нарийхан загвартай боловч 1080p60 нягтралтайгаар дүрсийг дамжуулах боломжтой төдийгүй VidiU Go загварын ихэнх онцлог шинжийг өөртөө агуулжээ.
Мэдээж үнийн хувьд 2 дахин хямд боловч хагас мэргэжлийн зориулалттай тул өөртөө 1 хүртэл 3G/4G/LTE/5G модем холбох, зөвхөн HDMI оролттой тул ихэнхдээ энгийн хагас мэргэжлийн камеруудад ашиглахаар зориулагдсан, HEVC шахалтын форматгүй юм.
Гэсэн хэдий ч сүлжээний хувьд Ethernet, WiFi 6, үүрэн телефоны сүлжээ нь 5G модем холбогдох зэргээрээ сүүлийн үеийн технологийг өөртөө агуулсан, зөөвөрлөн авч явахад жижиг хэмжээтэй, үнийн хувьд маш боломжийн үнэтэй.
Гэхдээ та энэхүү загварыг хагас мэргэжлийн болон мэргэжлийн бус зориулалтаар ашиглах нь илүү тохиромжтой юм.
Энэхүү шинэ загварыг бид бусдаас урьтаж зах зээлд албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.
Smart-telecaster Zao
Энэ удаад телевиз, өргөн нэвтрүүлэг, цэрэг цагдаа, онцгой байдал, спортын үйл ажиллагаа зэрэг бүрэн мэргэжлийн зориулалтаар тус төхөөрөмжийг ашиглана
3G/4G/LTE/5G үүрэн холбооны сүлжээний хэлбэлзэл нь уламжлалт системүүдийн хувьд шууд дамжуулалтын үеэр HD дүрсний найдвартай чанарыг хадгалахад бэрхшээл учруулдаг. Smart-telecaster Zao загварын S хувилбар нь 400г жижиг хэмжээтэй, хөнгөн жин хосолсон ба RASCOW алгоритм нь H.265 нягтруулалттайгаар найдвартай байдлыг хангаж өгдөг бөгөөд камер дээр суурилуулах, зөөвөрлөн явахад маш хялбар байдгаараа давуу талтай.
Түүнчлэн ухаалаг app ашиглан станц руу шууд дамжуулалт хийх боломжтой нөхцөл нь онцгой үед эсхүл яаралтай дамжуулах шаардлагатай үед өөрийн ухаалаг утсыг ашиглан хийх боломжтой.
Сигнал хүлээн авагчийн хувьд программ хангамж байдлаар шийдэгдсэн бөгөөд 1 сувгаас 4 хүртэл сувгийн сигнал хүлээн авах боломжтой нь нэгэн зэрэг 4 хүртэлх камер эсхүл ухаалаг утаснаас сигнал авах боломжтой юм.
Та манай мэргэшсэн залуустай холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой бөгөөд таны хэрэгцээнд тулгуурлан танд сонголтыг хийж өгөх болно.
Бид Blackmagic Design, Teradek зэрэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Монголд албан ёсоор нийлүүлж борлуулдагийг дуулгахад таатай байна.
Та бидэнтэй доорх хаягуудаар холбогдоно уу.
Web: www.gss.globalgroup.mn
E-mail: gss@globaltelecom.mn
Facebook: @gssmongolia
Утас: 75115577